Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс ачаалсан шатахууны эхний ээлжийг хүлээн авлаа

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж, нийлүүлэлтийг хэвийн болгоход Уул ууурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарал хандуулж буй. Тодруулбал, хөрш орны төмөр замын байгууллагатай холбогдон шуурхай зохион байгуулж ажиллаж байна. ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачаалсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн. Улмаар тус галт тэрэг өнөөдөр буюу есдүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөнд ирж, шатахуунаа хүлээн авлаа. Улмаар маргаашаас шатахуун түгээх станцууд бензинээ хэвийн олгож эхлэх нь.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.