Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ковидын улмаас 18 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2662 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289 230 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар гэнэ. Тэдгээр тохиолдлын 1288 нь нийслэлд, 1374 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6340 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 18 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1116 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 810 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 67 753 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 12 166 нь хөнгөн, 7112 нь хүндэвтэр, 2138 нь хүнд, 394 нь маш гэсэн оноштой аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ковидын улмаас 18 хүн нас барлаа

  • иргэд олон түмэн says:

    Улаанбаатарт халдварын голомт хяналтанд бүрэн орж,Дархан,Сэлэнгэ аймгууд ногоон бүсэд хамрагдаж байдал нэн таатай болсон тэр цаг үед хорио цээрийг сул задгай тавьж,ард түмнийхээ саналыг хүлээж авалгүй сонгуулийн ажилд хөл алдацгааж олон түмнийг өвчинд нэрвэгдүүлэж мянга гаран иргэнээ үхүүлэж олон айл өрх хагацалын уй гашуунд умбаж байхад олон зуун хүнийг цуглуулан баяр тэмдэглэж салют буудуулан цаашид бүх зүйлийг чөлөөтэй тавина гэх зэргээр мэдэгдэл хийж ард түмнээрээ тохуурхаж байгаад үнэхээр харамсаж байна,ийм засаг төр бидэнд хэрэггүй юмдаа