Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түймэрт 39 хүн эндэж, 1000 гаруй мал хорогджээ

Улсын хэмжээнд бүртгэгддэг гамшиг, ослын дуудлагын багагүй хувийг түймэр эзэлдэг. Түймрийн 70-80 хувь нь хуурайшилтын үе буюу хавар, намрын улиралд дэгддэг аж. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй, хариуцлагатай байхыг ОБЕГ-аас уриаллаа. Ялангуяа ногоон бүсэд зорчиж буй хүмүүс ил задгай гал түлэхгүй, тамхи татахгүй байхыг анхааруулав.

Он гарснаас хойш 1379 удаа түймэр гарчээ. Алба хаагчид 100 гаруй иргэний амийг галын аюулаас аварсан бол 39 хүн золгүй байдлаар энджээ. 22 иргэн хүнд, нэн хүнд түлэгдэж, эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэн байна. Ийм шалтгаанаар хорогдсон малын тоо 1000 давжээ. Түймрийн тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.7 хувиар буурсан ч иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлын хэмжээ 12 хувиар өсжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.