Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Рохинжчуудад нэмж 180 сая долларын тусламж үзүүлнэ

Мьянмар, Бангладеш болон бусад улсад буй дүрвэгч рохинжчуудад нэмж 180 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ АНУ-ын Төрийн департаментаас мэдээллээ. Рохинжчууд нь Мьянмар дахь исламын шашинт үндэстний цөөнх юм. Тус улсын эрх баригчид эл үндэстний төлөөлөгчдийг Бангладешийн хууль бус цагаачид хэмээн иргэний эрхийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Тэд Бангладештай хил залгаа орших Ракхайн мужид аж төрдөг бөгөөд нутгийн буддын шашинтнуудтай удаа дараа мөргөлддөг. Үүний улмаас рохинжчуудын олонх нь Мьянмараас Бангладеш руу дүрвэжээ. 2017 онд “Рохинжчуудыг аврах Араканы арми” хөдөлгөөний босогчид Ракхайн муж дахь цагдаагийн түшиц цэгүүдэд халдсанаас цэргийнхэн хүч хэрэглэж эхэлсэн юм. Тэр үед Бангладеш руу рохинжчууд хэдэн мянгуул дүрвэсэн билээ. Өдгөө Бангладеш эдгээр дүрвэгчийг Мьянмар луу буцаахыг хичээж байна. Үүний сацуу АНУ Венесуэлийн ард түмэнд 336 сая долларын тусламж үзүүлэхээр шийджээ. Үүний 247 саяыг хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр, 89 саяыг эмзэг бүлгийнхний хэрэгцээг хангах хөгжлийн зорилгод зарцуулах аж. Энэ мөнгийг эх орондоо буй долоон сая гаруй венесуэл, тэрчлэн тус бүс нутгийн 17 улсад буй 5.7 сая цагаач, дүрвэгчид нь зориулах аж. 2017 оноос хойш АНУ венесуэлчүүдэд зориулсан мөнгө 1.9 тэрбум давжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.