Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

240 цүнх эзэндээ хүрчээ

“Хүүхэд бүр ирээдүй” сайн үйлсийн аяныг гурав дахь жилдээ өрнүүлэн олон багачууд, хүүхдийг баярлуулж буй Б.Ариунболд хэмээх залуутай холбогдлоо.

Хичээлийн шинэ жил эхлээд сар орчим болж байгаа ч ном, дэвтэр, үзэг, харандаа, цүнх зэрэг хичээлийн “зэвсэг” нь бүрэн бус хүүхэд олон байгаа учраас тэдэнд туслах аянаа үргэлжлүүлсээр буйгаа учирласан тэрбээр “Хичээлийн хэрэгсэл, үүрэх цүнхгүйн улмаас сургуульдаа явж чадахгүй, завсардах, таслах зэрэг асуудал амьдралын боломж тааруу айлуудын хүүхдүүдэд тулгардаг. Тэдгээр хүүхдэд бусадтайгаа ижил тэгш сурч боловсроход нь туслах зорилгоор хэсэг залуус нэгдэн сурагчийн цүнх цуглуулж, түгээдэг сайн үйлсийн аян эхлүүлээд гурван жил болж байна. Сайн дурын үндсэн дээр нийлсэн бид нийгмийн сүлжээнд энэ талаараа түгээж, бусдад уриалан хамтдаа олон хүүхдэд тусалж байна. Энэ жил 240 цүнх цуглуулж, тус бүрт нь хичээлийн хэрэгсэл, амны хаалт, гар ариутгагч болон зарим тохиолдолд дүрэмт хувцас зэргээр хэрэгцээтэй зүйл хийж, хүүхдүүдэд түгээсэн. Тэдгээр хүүхдэд бага боловч баяр баясал, сурах итгэл тэмүүлэл өгсөн гэж найдаж байгааа. Өмнөх хоёр жилд нийт 600 орчим хүүхэд баярлуулсан. Бид энэ ажлаа үргэлжлүүлсээр байна” хэмээв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “240 цүнх эзэндээ хүрчээ

  • Жангүм Одноо says:

    Мундаг дүүдээ амжилт хүсье.
    Манай хороонд л лав 30 хүүхэд энэ аяны хүрээнд цүнхтэй болсон .
    Хүүхэд бүхэн жаргалтай байг 💪🇲🇳💯🙏😍