Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн дөрвөн сургууль, есөн цэцэрлэг танхимын сургалтаа зогсоолоо

Цар тахлын улмаас нийслэлийн хэмжээнд дөр­вөн сургууль, есөн цэцэрлэг танхимын сургалтаа зогсоон, цахим хэлбэрт шилжүүлжээ. Долоо хо­ногийн өмнө таван сургууль, зургаан цэцэрлэг тан­ химын сургалтаа зогсоосон байв. Коронавирусийн халдвар тархсан сургуулийн тоо нэгээр цөөрсөн ч цэцэрлэг гурваар нэмэгдсэн гэсэн үг. Түүнчлэн 107 сургуулийн 359 бүлэг, 89 цэцэрлэгийн 662 бүлэг цахимаар хичээллэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэдгээр сургууль, цэцэрлэгийн зарим анги, бүлэг, давхарт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон байна. Нийслэлийн Боловсролын газраас мэдээлснээр сур­ гуулиудад “Ковид­19” голомтлон тархаж, хүүхдүүд олноор өвчилсөн тохиолдол байхгүй. Харин хүүх­ дүүд гэр бүлийн хүрээнд халдвар авах тохиолдол их байгаа гэнэ.

Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өчигдөр 3416 хүнээс коронавирус илрүүлсэн бөгөөд 1896 нь нийслэлд бүртгэгдэв. Энэ нь Улаанбаатарт нэг хоногт хамгийн олон хүнээс “Ковид­19” илрүүлсэн тохиолдол боллоо. Үүнээс өмнө өнгөрсөн зургаду­ гаар сарын 19 буюу коронавируст халдварын хоёр дахь давлагааны үеэр нийслэлд хоногт 1877 ир­ гэн “Ковид­19”­өөр өвчилснийг нотолсон нь дээд үзүүлэлтэд тооцогдож байв. Түүнчлэн коронавиру­сийн улмаас өчигдөр 14 хүн эндлээ. Одоогоор 4007 хүүхэд цар тахлын улмаас эмнэлэгт хэвтэн эмч­ лүүлж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй нийт хүний 18.6 хувийг хүүхдүүд эзэлж байгаа аж.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.