Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрсний насос, нарны дулаан коллектор хосолсон систем ашиглалтад орууллаа

“Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд АХБ, Уур амьсгалын сангийн буцалтгүй тусламжийн 261 098 ам.долларын санхүүжилтээр Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэг дулаанаа шийджээ. Тодорхой хэлбэл, дулааны хангамжийг хөрсний дулааны насос, нарны дулааны коллектор ашиглан шийдвэрлэхээр болсон. Тус ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хангамжид 135 кВт хүчин чадал бүхий хөрсний дулааны насос, 10 кВт-ын нарны дулааны коллектортой хосолсон системийг суурилуулсан байна. Мөн 150 хүүхэд хүлээн авах чадалтай тус цэцэрлэгийн дулааны ачааллаас хамааруулан 100 м гүнтэй 26 ширхэг цооногийг өрөмдөж, ОХУ-ын “БРОСК-1000” болон “БРОСК-500” маркийн дулааны хоёр насос суурилуулжээ. Хөрсний дулааны насос, нарны дулааны коллектортой хосолсон систем нь ашиглалтад орсноор 600-700 МВтц/жил дулааны хэрэглээг хангах бөгөөд жилд 280 тн нүүрсний хэрэглээ, 392 тн СО2 ялгарлыг бууруулах байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй жишиг төсөл болж байна. Энэхүү хосолсон системийг алслагдсан бүс нутагт Монголд анх удаа туршиж байгаа бөгөөд зөвхөн дулаан хангамжийг шийдэхээс гадна хэрэглээний халуун усны хангамжийг шийдвэрлэж байгаа нь дэд бүтцэд холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн ая тухтай эрүүл орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.