Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүрэнцавын ордоос алтны агууламж бүхий бүсүүд илэрчээ

“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс алт ресурс” Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших өөрийн эзэмшлийн Хүрэнцавын ордын нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг өнгөрсөн долдугаар сард эхлүүлжээ. Тус компани нь Хүрэнцавын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд Ашигт малтмал, газрын тосны газраас зохих тогтоол, шийдвэрийн дагуу авч, нөөцийг нь тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн аж. Хайгуулын ажлын гүйцэтгэгчээр “Гео инженеринг групп” болон “Демон-Инженеринг” компанийн түншлэл шалгарсан байна. Тэд талбайн гадаргуугийн судалгаа, зураглал, суваг малталт зэрэг төлөвлөгөөт ажлын 60-70 хувийг хийж гүйцэтгэжээ. Мөн хайгуулын ажлын үр дүнгээр нийт 20 орчим дээжид нүдэнд харагдахуйц алттай кварц илэрсэн гэнэ. Суваг малталт дээжлэлтийн лабораторийн шинжилгээний эхний хариугаар алтны агуулга бүхий бүсүүд тодорхой болсон байна. Өрөмдлөгийг энэ сарын 8-нд эхлүүлжээ. Хүрэнцавын ордын хайгуулын ажлын үр дүнд Монгол орны алтны нөөц нэмэгдэж, үндсэн орд шинээр нээгдэнэ гэсэн хүлээлт бий.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.