Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Японы хөрөнгө оруулагчаа мэхэлсэн хүмүүсийн гэм бурууг дэнслүүлнэ

Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулан, хамтран ажиллаж, өндөр ашиг өгнө хэмээн Японы иргэн Такахама Кеничигээс 5.7 тэрбум төгрөг залилан авсан хэрэгт холбогдсон “Ориентал капитал” компанийн захирал О.Болд, нягтлан бодогч Х.Отгонцэцэг нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ. Сингапурт амьдардаг Японы иргэн дээрх хүн интернэт маркетинг болон хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг нэгэн бөгөөд түүний оруулсан хөрөнгөөр О.Болд нь тансаглаж, байр, машин, газар авч, үл хөдлөх болгосон хэмээн манай нэгэн сонинд хохирогч нь ярилцлага өгсөн байдаг. О.Болд нь гадаад худалдааны чиглэлийн “Ориентал капитал” гэх компанийг Сингапурын Global Force Pte.Ltd ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа дээрх япон хүндээ “зөвшөөрөл авсан, хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж хэлэн нэмж мөнгө татан авсан аж. Түүгээр ч зогсохгүй өөрийн нэрээр үүсгэн байгуулсан “Ориентал инвест” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан, ашигтай ажиллаж байгаа мэт тайлан хуурамчаар гаргуулж, хөрөнгө оруулагчдаа илгээн дахиад нэмж мөнгө авч ийнхүү 5.7 тэрбум төгрөгөөр хохироосон гэнэ. Зөвхөн Такахама Кеничигээс уг мөнгийг аваад зогсохгүй түүний найз Японы иргэн Нитта Кейсүкигээс 2016-2017 оны хооронд 423 сая төгрөг мэхлэн авсан аж. Ийнхүү мэхэлж авсан мөнгөөрөө “Мерседес бенз Е-200”, “Мерседес бенз Ж-500”, “Ланд круйзер-200”, “Ниссан Силва”, “Порше 911 Каррера4с” автомашин, мотоцикл, “ДЦС-3” ХК-ийн дэргэд агуулах, гарааш, газар, хэд хэдэн орон сууц авсан нь ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчдийн шалгалтаар тогтоогджээ. “Ориентал инвест”, “Ориентал капитал” компанийн захирал О.Болдтой хамт нягтлан бодогч Х.Отгонцэцэгийг нь шалгаад зээлээ төлсөн иргэдийн 4.9 сая төгрө гийг завшсаныг ч тогтоосон юм байна.

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.