Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНАСАУ алсын тусгалтай, залуурт пуужин туршлаа

БНАСАУ алсын тусгалтай, залуурт шинэ пуужин амжилттай туршсан тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. “Пуужингийн эд анги, хөдөлгүүр, нислэгийн зай, удирдлагын систем, цэнэгт хошуу гээд олон туршилт явууллаа” гэж Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагаас нь уламжилсан байна. “Асар их ач холбогдолтой стратегийн зэвсэг болох алсын тусгалтай, залуурт пуужин бүтээх ажилд сүүлийн хоёр жилд ахиц дэвшил гарлаа” гэж тус агентлагийн мэдээнд дурджээ.

Уг пуужин 7580 секундэд БНАСАУ-ын нутаг дэвсгэр болон усан дээгүүр нисэж, 1500 км зайтай орших байг амжилттай устгасан гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд пуужин харваснаар БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй гэж Сөүл дэх цэргийн эх сурвалж мэдэгдсэн байна. Тодруулбал, тус зөвлөл цэнэгт хошуу тээж, далай гатлах чадалтай баллистик пуужин бүтээж, эсвэл туршихыг хориглосон байдаг юм. Пёньян тив хоорондын баллистик “Хвасон-14” пуужин харвасны хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 5-нд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасан. 2371 дүгээр тогтоолд тус улсаас нүүрс, төмөр, хар тугалга, далайн гаралтай бүтээгдэхүүн зэргийг экспортлохыг хориглосон юм. Тэрчлэн Умард Солонгосын ажилчид байдаг орнуудад тэдний тоог нэмэхийг хориглосон билээ. Мөн оны есдүгээр сарын 11-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг нэмж хориг арга хэмжээ авчээ. Энэ сарын 3-нд цөмийн ээлжит туршилтаа хийсний дараа гаргасан 2375 тогтоолд БНАСАУ-аас нэхмэл даавуун бүтээгдэхүүн авах, байгалийн хий, тэжээлийн конденсатор нийлүүлэхийг хориглосон. Түүнчлэн нефть бүтээгдэхүүний экспортыг нь жилд хоёр сая баррель байхаар хязгаарласан билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.