Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржид 14 сая төгрөгөөр торгох ял оноолоо

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржид холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд өнгөрсөн долоо хоногт хүсэлтийнх нь дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан тэрбээр өөрт холбогдох үйлдлээ шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасныг үндэслэн НПГ-ын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдсэнийг дээрх шүүгч хянасан аж. Улмаар мөн хуулийн 17.4-2 дахь хэсгийн “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл долоо хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэсний дагуу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Улмаар Ш.Нямдоржид 14 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасжээ. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн, эх үүсвэрийг нь тайлбарлаж чадаагүй 199 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. АТГ-ынхан өнгөрсөн наймдугаар сард Ш.Нямдоржийн гэрт болон жолоочийнд нь нэгжлэг хийгээд их хэмжээний мөнгө хураасан бөгөөд түүнийгээ ямар учиртайг тайлбарлаж чадаагүй аж.

Бэлтгэсэн Г.Равжаа

2
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржид 14 сая төгрөгөөр торгох ял оноолоо