Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Парисын гудамжийг чимсэн МОНГОЛ ГЭР Европт дахиад 1200 бий

Францын нийслэл Парис хотын захиргааны өмнө есдүгээр сарын 9-ний өдөр монгол гэр барьсан сошиал орчинд шуугиан тариад буй. Уг монгол гэрийг Франц улсдаа алдаршиж буй гэрэл зурагчин, барималч, зураач Никола Анри хэмээх уран бүтээлч захиалгаар худалдан авч, Парис хотын захиргааны өмнөх талбайд барьжээ. Зургаан ханат монгол гэрт тэрбээр үзэсгэлэнгээ дэлгэхээр бэлтгэж буй нь гэнэ. Залуу уран бүтээлч Никола Анри Парис хотын төвд нэг сарын турш үзэсгэлэнгээ толилуулаад, дараагийн хот руу гэртэйгээ нүүж үзэсгэлэнгээ дэлгэх аж. Түүний хүсэлтээр монгол гэрийг хоёр тийш харсан хаалгатайгаар барьсан байна. Захиалгат гэрийг манай улсын иргэн Б.Вандандорж, Франц эзэн Жек Боллетийн хамт уламжлалт дэг жаягаар нь барьжээ. Б.Вандандорж гадаадад ажиллаж амьдардаг олон монгол залуусын нэг. Тэрбээр захиалгаар монгол гэр нийлүүлэх ажлыг 10 жил хийж буй аж. Дээрх хугацаандаа Европын орнуудад 1200 монгол гэр борлуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.