Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Мэндсайхан: Энэ өвөл зуд болох эрсдэлтэй тул малаа даатгалд хамруулаарай

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Тэрбээр,

  • Хадлан тэжээл бэлтгэхэд зориулж Беларусь улстай Засгийн газар хооронд хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4.3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан болон хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг ААН, иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн.
  • Энэ жил 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянтан тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган хужир бэлтгэхээр төлөвлөсөн. Эл ажил одоогоор 13 хувьтай үргэлжилж буй.
  • Зуны улиралд хур их орсон учир газрын хөрс чийгтэй байгаа. Намар цочир хүйтэрвэл чийгтэй хөрс хөлдөж, зудын эрсдэл бий болно. Тиймээс нийт малчдадаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс сэргийлэн малын индексжүүлсэн даатгалд хамрагдахыг уриалж байна.
  • Мөн энэ жил төв суурин газрын иргэдийн хүнсний хэрэгцээнд 20 орчим мянган тонн ногоо бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Энэ зээл нь гурван хувийн хүүтэй. 7.65 хувь буюу арилжааны банкны зөрүүг Засгийн газар төсөвт суулган шийдвэрлэнэ. Дотоодын мах бэлтгэлд 17 ААН хамрагдахаар арилжааны банканд судалгаа хийгдээд явж байна” хэмээв.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.