Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон улсын уралдаанд сурагчид амжилттай оролцлоо

Чехийн алдарт хийлч Яраслов Косианы сангаас зохион байгуулдаг челист Хираны нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Соёлын сайд батламж, мөнгөн шагнал гардууллаа. 1959 оноос улбаатай энэхүү уралдаанд манай улсаас анх 2009 онд Гавьяат багш Ш.Дуламсүрэн сурагч Т.Энхмаагийн хамт оролцжээ. Энэхүү уралдаанд оролцогчдыг зөвхөн кодоор буюу нэр, улс орныг зарлалгүй тоглуулдаг бөгөөд хоёр шаттай зохион байгуулдгаараа онцлогтой. Мөн эхний шатанд зөвхөн нэр заасан зохиолыг тоглуулдаг бол дараагийнхад нь тодорхой хугацаа зааж өрсөлдүүлдэг аж. Өнөө жилийн уралдаанд 10 гаруй орны 16 хүртэлх насны сурагчид цахим хэлбэрээр өрсөлдсөнөөс Монгол Улсын консерваторын Ж.Нарансоёмбо, Ч.Цэцэн Б.Марал, Т.Удвал, Л.Энэрэл нарын сурагч амжилттай оролцжээ.

Бэлтгэсэн А.Хангал

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.