Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Танилц: Монгол орны цагаан зээрийн тухай шинэ ном гарчээ

 ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч агсан, Монгол орны амьтан судлалын салбарт өөрийн 40 шахам жилийн амьдралаа зориулсан, доктор Б.Лхагвасүрэнгийн “Монгол орны цагаан зээрийн тоо толгой, тархцад нөлөөлж буй хүчин зүйл, хамгаалал” сэдэвт Биологийн ухааны докторын ажил нь Монгол орны цагаан зээрийн экологи, биологийн холбогдолтой 2000-аад он хүртэлх хугацаанд хийгдсэн судалгааны ажлыг нэгтгэн дүгнэсэн түүхэн сурвалж болохоос гадна боловсруулсан санал зөвлөмжүүд нь шинжлэх ухааны үнэ цэнтэй эх хэрэглэхүүн болох ач холбогдолтой билээ. Тиймээс энэхүү бүтээлийг сүүлийн жилүүдэд хийгдсэн ажлын зарим үр дүнгээр баяжуулан хэвлүүлж, Монгол улсад судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан бүтээжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.