Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө
Видео
Эрэлттэй мэдээ
 “Хоосон хот”-ын эзэнтэй хууль

 “Хоосон хот”-ын эзэнтэй хууль

Хууль олшрохын хэрээр хийдэл, гажуудал, цоорхой үүсдэг. Тиймээс ч зарим судлаач, мэргэжилтэн үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нь энэ талаар тодорхой саналуудыг дэвшүүлжээ. Бий болгоогүй, бүтээн байгуулалтынх нь ажил ч шуудраагүй, газар чөлөөлөлтөөс эхлээд өчнөөн асуудалтай байгаа “хоосон хот”-д зориулж тусгай хууль яаран сандран боловсруулна гэдэг нь бүр ч “но”-той. Үүний цаана хэн нэгний эрх ашгаас үүдэлтэй тусгай сонирхол, санаархал байхыг ч үгүйсгэхгүй. Ингэж хардах шалтгаан нь нийтлэлийн эхэнд дурдсан, онцгой эрх бүхий зөвлөл байгуулахтай холбоотой зохицуулалт юм. 

БИЗНЕСИЙН ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН- НОГООН ЗЭЭЛ

БИЗНЕСИЙН ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН- НОГООН ЗЭЭЛ

Бизнес хийхдээ ирээдүй хойч үеэ уух устай, идэх хоолтой, амьсгалах цэвэр агаартай үлдээхэд та болон таны бизнес ямар үр нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг боддог цаг үе иржээ. Үүний тулд эрчим хүчээ хэмнэж, нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэх ямар алхам хийсэн бэ? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Нөгөө талдаа хэрэглэгчид ч улам  хэрсүүжиж, худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүн нь эрүүл органик уу, үүнийг үйлдвэрлэхэд байгальд сөрөг нөлөө үүсгэж байгаа эсэх, үүнийг худалдан авснаар юуг санхүүжүүлж байгаа эсэхийг онцгойлон анхаарч үздэг болжээ.

Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ХААН Банк ОУСК-тай хамтран ажиллана

Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ХААН Банк ОУСК-тай хамтран ажиллана

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ОУСК-ийн мэргэшсэн зөвлөх баг ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилт, үр нөлөөг амжилттай удирдах, тэр дундаа банкны дотоод үйл ажиллагаа болон нийт олгосон зээлийн багцын хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолж хэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг үнэлэх механизмыг бий болгох, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан биет болон шилжилтийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэхэд  дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлж ажиллах юм.

Нийтлэл
Ярилцлага