Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоёр тэрбум төгрөгөөр барьсан “Андлалын өргөө”-г нурааж эхэлжээ

Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж буюу бидний нэрлэж заншсанаар “Андлалын өргөө”-г оюуны өмчийн асуудлаас үүдэн нурааж эхэлжээ. “Андлалын өргөө”-г хоёр тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд энэ жил цахилгаан, дэд бүтцийг шийдэхэд улсын төсвөөс 600 сая төгрөг төсөвлөсөн аж. Уг цогцолборын загварыг Ургийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэнэбилэг агсан гаргасан байдаг. Түүний оюуны өмчийн гүйцэтгэлд өөрийнх нь бодсон шиг нь болсон эсэхэд талийгаач хяналт тавих боломжгүй болсон учраас ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн хүсэлт гаргаж, төсвийг хохиролгүй болгоно гэсэн хүсэлт гаргасан аж. Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-наас 15:00 цагаас мэдээлэл өгнө.

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on “Хоёр тэрбум төгрөгөөр барьсан “Андлалын өргөө”-г нурааж эхэлжээ

  • зочин says:

    ингэж төсвийн мөнгийг идэж уухаа больчих хэрэгтэй

  • уранцэцэг says:

    Оюун-Эрдэнэ хэнд ч хэрэггүй ийм хөшөө барьсандаа хариуцлага хүлээх хэрэгтэй

  • galaa galaa says:

    Ouynerdene 1.8 terbumiig butsaaj tord tolh heregtei art tvmnii tatwariin mongo shvv Hvrelsvh Oyunerdene Baterdeneee

  • Луганан says:

    Ийм юм байж боломгүй юм.Оюуны өмчийн асуудал гардаг юмаа гэхэд анхнаасаа энэ цогцолборыг
    барихтай холбогдсон Гэрээ хэлцүүд, газар олгохтой холбогдсон шийдвэрүүд байгаа. Нэгэнт асуудал ингэж эргэж байгаа бол үүнээс гарах хариуцлагын асуудлууд байх болно. Энэ бүгдийг нийгэмд тодорхой болгох шаардлагатай бн. Зүгээр ингэж хөрөнгө үрэн таран хийнэ гэж үү. Энэ асуудлын цаана том хэмжээний улс дамнасан газрын наймаа байгаа бишүү. Хэрэв тийм бол цааш цаашдаа цаг хугацаа холдох тусам хурц асуудлууд үүсэх бх..дуусашгүй хэрүүл маргаан…….

  • иргэд олон түмэн says:

    Энэ мөнгө эзэндээ шингэсэнгүйдээ