Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ханжоу-2022”-д Монголын тамирчид өрсөлдөх нь

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн XIX наадмыг ирэх сарын 10-25-нд болно. Наадмыг зохион байгуулах хорооноос тэмцээнд оролцох урилгыг МҮОХ-нд илгээснээр манай баг тамирчид “Ханжоу-2022”-д оролцох боллоо. Өмнөд хөршийн баруун хойд зүгт орших, 10 сая хүн амтай тус хот 2015 онд Азийн наадмыг зохион байгуулах эрх авчээ. Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орны баг тамирчид спортын 40 төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх энэ удаагийн наадамд электрон спорт, бүжгийн спорт (break dance) анх удаа багтав. Монголын тамирчид 2018 онд спортын 31 төрөлд 269 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж дөрвөн алт, есөн мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль хүртсэн амжилтаар 17 дугаар байрт жагссан юм.

Бэлтгэсэн Г.Цэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on ““Ханжоу-2022”-д Монголын тамирчид өрсөлдөх нь