Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: Монголын чөлөөт бөхийн тамирчид таван барилдаан хийж, бүгдэд нь ялалт байгууллаа

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн тамирчид таван барилдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байна. Хамгийн сүүлд дэвжээнд гарсан М.Лхагвагэрэл өрсөлдөгчөө буулгаж авлаа. Эхний үед 2:4-өөр хожигдож явсан эгзэгтэй мөчид тэрбээр дөрвөн оноо дараалан авч ялалт байгуулснаар хагас шигшээд үлдэж, цааш медалийн төлөө барилдахаар болов. Барилдааны эхэнд манай хүн идэвхийн болон дэвжээнээс түрж гаргасны оноо авснаар 2:0-ээр тэргүүлж байсан. Гэтэл өрсөлдөгч нь ууцаар нь тэвэрч унаган бүхэл дөрвөн оноо авчихав. Манай хүн зүгээр ухраад дэвжээнээс гарчихсан бол нэг оноо алдаад л өнгөрөх байлаа.Гэхдээ тэрбээр алдаагаа залруулж, хоёр удаа ард нь гарч дөрвөн оноо авснаар эцсийн мөчид 6:5-аар ялалт байгууллаа. Одоо манай бөх хагас шигшээд Америкийн залуу бөх Г.Стивенсонтой барилдана. Пан Америкийн наадмын аварга гэсэн даруухан гуншинтай энэ бөх өмнөх даваанд олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгюлийг 8:0-ээр хожсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.