Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын олон компани дэлхийн шилдгүүдийн тоонд багтжээ

Бизнесийн орлогоороо дэлхийд тэргүүлэгчдийг багтаасан “Fortune global 500” жагсаалтад Хятадаас хамгийн олон компани оржээ. Тодруулбал, энэ оны жагсаалтад 143 компани нь багтсан үзүүлэлтээр тус улс хоёр жил дараалан тэргүүлсэн байна. БНХАУ-ын төрийн мэдлийн эрчим хүчний компани “State grid” хоёрдугаарт, технологийн “Huawei” 44 дүгээрт жагсжээ. Тус компани АНУ-аас авсан хориг арга хэмжээнүүдийг үл харгалзан жагсаалтын 49-өөс ахисан байна.

Мэдээллийн технологи, интернэтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон компани энэ оны жагсаалтад багтсаны дөрөв нь Хятадынх. Тэдгээр нь “Xiao­mi”, “JD.com”, “Alibaba”, “Tencent”. Үлдсэн гурав нь АНУ-ын “Amazon”, “Alphabet”, “Facebook”. Эдгээр долоогоос “Xiaomi” хамгийн олон буюу 84 байр ахижээ. Энэ оны жагсаалтад АНУ-аас 122 компани буюу өнгөрсөн оныхоос нэгээр олон компани багтжээ. Япон гуравдугаарт (53 компани) жагссан байна. Дэлхийн хамгийн шилдэг 500 компанийн нийт орлого 2021 онд өмнөх оныхоос 4.8 хувиар буурч, 31.7 их наяд доллар болжээ. Эл үзүүлэлт сүүлийн таван жилд анх удаагаа буурсан нь энэ. Цар тахлын улмаас эрчим хүч болон автомашины салбарын борлуулалт 10 гаруй хувиар буурсан төдийгүй өнгөрсөн оны жагсаалтад багтсан агаарын тээврийн зургаан компани энэ жилийнхэд багтаагүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.