Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Пентагоны ойролцоо буудалцаан болов

Пентагоны ойролцоо болсон халдлагын улмаас цагдаагийн нэг офицер амь үрэгдсэнийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдэв. “Тэрбээр Пентагоны олон мянган ажилтныг хамгаалахад тусалж, албаны үүргээ биелүүлж яваад амь үрэгдлээ. Уг хэргийн нөхцөл байдлыг шалгаж байна” гэж Л.Остин хэлжээ. Мөн сэжигтэй этгээдийг буудан хороосныг уламжиллаа.

Одоо уг хэргийн газар аюулгүй болжээ. Хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл цагдаагийн офицер хутгалуулсан аж. Хэргийн газарт хэд хэдэн удаа буун дуу гарсан байна. Түүнчлэн гурван хүн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.