Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Он гарснаас хойш 39 786 удаа газар хөдөлжээ

Энэ он гарснаас хойш манай улсад 39 786 удаа газар хөдөлснөөс 36 нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байжээ. Тэр дундаа 19 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр бол манай улсад газар хөдлөх давтамж жилээс жилд нэмэгдэх болжээ. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулыг амжиж анхааруулах системийг хангалттай хэмжээнд суурилуулах шаардлагатайг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн өчигдрийн хуралдааны үеэр талууд онцоллоо. Гамшгийг амжиж анхааруулах үүрэгтэй дуут цамхаг 2003 онд нийслэлийн эргэн тойронд 60-ыг суурилуулжээ. Гэтэл тэдгээрээс 10 нь ажиллагаагүй болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Түүнчлэн 15-ынх нь ажиллагаа доголддог болсон гэнэ. Товчхондоо, амжиж анхааруулах систем бүрэн ажиллагаагүй болоход ойрхон байгааг тус байгууллагынхан хэллээ. Уг системийг сайжруулах, өргөтгөхөд 15 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Тэгвэл ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн газар хөдлөлтийг бүртгэх станцуудын хэвийн ажиллагааг хангах шаардлагатайг мэдэгдэв. Станцуудыг хэвийн ажиллуулахын тулд шаардлагатай сэлбэг, хэрэгслийг бэлэн байлгах ёстой гэнэ. Гэтэл манайд ийм боломж байхгүйг тус хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл хэллээ. Тухайлбал, Булган аймгийн Могод дахь станцад аянга бууснаас нэг төхөөрөмж нь эвдэрчээ. Гэсэн ч сэлбэггүйгээс засуулж чадаагүй байна. Түүнчлэн зүүн бүсийн аймгуудад газар хүчтэй хөдлөх тохиолдол нэмэгдсэнийг тэрбээр хэллээ. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 30-нд Дорнод аймагт газар дөрвөн магнитудын хүчтэй хөдөлжээ. Идэвхжил багатайд тооцогддог тухайн бүсэд газар хөдлөх болсон шалтгааныг судлах үүргийг Улсын онцгой комиссоос тус хүрээлэнгийнхэнд өгсөн аж. Үүний дагуу Дорнодод нүүдлийн таван станц суурилуулан, судалгаа хийж буй юм байна.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.