Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль бусаар мод бэлтгэсэн 111 гэмт хэрэг гарчээ

Манай орны газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Салбар яамны зүгээс энэ хэмжээг 2024 он гэхэд 8.6, 2030 онд есөн хувьд хүргэх зорилт дэвшүүлэн, ойн санг доройтуулагч хуурайшилт, түймэр, хортон шавжтай тэмцэх ажлыг эрчимжүүлээд буй. Гэвч хууль бусаар мод бэлтгэх хэрэг, зөрчил буурахгүй байгааг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 2020 онд цагдаагийн байгууллага байгаль орчны эсрэг 622 гэмт хэрэг бүртгэсний 42 хувь буюу 262 нь энэ төрлийнх байж. Энэ оны эхний хагаст мод хулгайгаар бэлтгэсэн 111 тохиолдол гарсан нь нийт гэмт хэргийн зонхилох буюу 61 хувийг эзэлжээ. Ашигт малтмал хууль бусаар олборлосон, зэрлэг амьтан хулгайгаар агнасан, байгалийн ургамал зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсэн гэмт хэрэг 100 бүртгэгдсэн аж. Цар тахлын үеийн хөл хорио, цалгардлыг далимдуулан ойн сангаас мод бэлтгэх тохиолдол ихэссэнтэй холбогдуулан орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн мэргэжилтнүүд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хариуцсан нутаг дэвсгэртээ тогтмол хийж буй гэнэ. Ташрамд дурдахад, 2004-2020 онд манай улсад мод хууль бусаар бэлтгэсэн 12 317 тохиолдол гарсан бөгөөд холбогдох хуулийн дагуу гэмт этгээдүүдийн хэрэг үйлдэхдээ ашигласан 104 мянган шоо метр мод, 113 автомашин, 143 ердийн хөсөг, 524 цахилгаан болон гар хөрөөг цагдаагийн байгууллагынхан хураан авч, улсын хөрөнгө болгожээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.