Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шарын гол” компани БНХАУ руу нүүрс экспортлох туршилт хийлээ

“Шарын гол” хувьцаат компани БНХАУ руу эрчим хүчний нүүрс экспортлох туршилт хийлээ. Тодруулбал, тус компанийнхан өнгөрсөн ням гарагт туршилтын 50 вагон нүүрс өмнөд хөрш рүү ачуулжээ. Худалдан авагч талын шаардлагад Шарын голын уурхайн нүүрсний чанар, тээврийн нөхцөл нийцвэл цаашид урт хугацаанд хамтран ажиллах юм байна. Тус уурхай манай улсын хойд бүс нутагт байрладаг. Тиймээс тээвэрлэх зам хол. Үүнээс гадна тээвэрлэх вагоны олдоц муу байгаа нь нүүрсээ борлуулахад саад тотгор болох өндөр магадлалтайг “Шарын гол” компанийн төлөөлөл дуулгав.

Үйл ажиллагааны тайлангаас нь харвал тус компани өнгөрсөн онд нэг сая тонн нүүрс борлуулж, төлөвлөгөөнийхөө 87 хувийг биелүүлжээ. “Ковид-19”-ийн нөлөөгөөр хойд бүсийн цахилгаан станцууд 147 мянган тонноор бага нүүрс худалдан авсан гэнэ. Улмаар 2.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on ““Шарын гол” компани БНХАУ руу нүүрс экспортлох туршилт хийлээ