Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын баг Германд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

“Токио 2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөр жүдо бөхийн багийн тэмцээн явагдаж байна. Монгол Улсын шигшээ баг эхний тойрогт БНСУ-ын багтай таарч “4:1” харьцаатай буулган авсан бол шөвгийн наймд ОХУ-ын багт “2:4”-ийн харьцаатай ялагдсан. Монголын баг дагах тойрогт Германы багтай өрсөлдөж “2:4” харьцаагаар ялагдлаа.  

Монгол 1:0 Герман

Эхний барилдаан эрэгтэйчүүдийн хөнгөн жинд болж Монголын багаас -73 кг-ийн жингийн Ц.Цогтбаатар Германы -73 кг-ийн жингийн тамрчин Игорь Вандткег вазари үнэлгээгээр яллаа. Германы тамирчин “хаан” гэгдэх Японы Шохэй Оног ялаад байсан юм.

Монгол 1:1 Герман 

Хоёр дахь барилдаан эмэгтэйчүүдийн дунд жинд болж Монголын багаас -63 кг-ийн жингийн Б.Ганхайч Германы -70 кг-ийн Жованна Скоцимаррод вазари үнэлгээгээр ялагдлаа.

Монгол 2:1 Герман 

Гурав дахь барилдаан эрэгтэйчүүдийн дунд жинд болж Монголын багаас -81 кг-ийн жингийн Саид Моллиа Германы  -90 кг-ийн Эдуард Триппелийг вазари үнэлгээгээр яллаа.

Монгол 2:2 Герман 

Дөрөв дэх барилдаан эмэгтэйчүүдийн хүнд жинд болж Монголын багаас -70 кг-ийн жингийн О.Мөнхцэцэг Германы -78 кг-ийн Жасмин Грабовскид иппон үнэлгээгээр ялагдлаа. 

Монгол 2:3 Герман 

Тав дах ь барилдаан эрэгтэйчүүдийн хүнд жинд болж Монголын багаас +100 кг-ийн жингийн Ө.Дүүрэнбаяр Германы +100 кг-ийн Йоханнес Фрейд иппон үнэлгээгээр ялагдлаа. 

Монгол 2:4 Герман 

Зургаа дахь барилдаан эмэгтэйчүүдийн хөнгөн жинд болж Монголын багаас -57 кг-ийн жингийн Д.Сумъяа Германы -57 кг-ийн Тереза Столлд иппон үнэлгээгээр ялагдлаа. 

Ийнхүү Монголын жүдо бөхийн баг тамирчид “Токио 2020” олимпын наадмаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлж байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.