Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын жүдочид БНСУ-ын багийг 4:1 харьцаагаар хожиж, шилдэг наймд үлдлээ

Олимпын наадмын жүдо бөхийн барилдааны сүүлийн өдөр багийн тэмцээнээр өндөрлөнө. Монголын баг эхний шатанд БНСУ-ын багтай учраа таарав. Монгол, Солонгос энэ олимпоос адилхан нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн, тэнцүүхэн өрсөлдөгчид гэж болно.

Эхний барилдаан +90 кг-ынхны хооронд болоход Ө.Дүүрэнбаяр улсаа төлөөлөн дэвжээнд гарав. Энэ барилдаанд солонгос бөх Ким Мин Жон манай бөхийг цэвэр ялсан юм. Харин дараагийн барилдаанд Д.Сумъяа дэвжээнд гарч, өрсөлдөгч Ким Жи Сүг вазари үнэлгээгээр яллаа.

Гурав дахь барилдаанд олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар Ан Чан Римтэй хүч сорилоо. Хоёр бөх хувийн төрөлд хоёулаа хүрэл медаль авсан гэдгээрээ онцлог. Тун чухал энэ барилдаанд манай бөх торгуулиар ялснаар онооны харьцаа 2:1 болов. Үүний дараа дэвжээнд гарсан Б.Ганхайч дээд жингийнхээ бөх Ким Сеон Гёныг солгой хутгаж вазаригаар ялснаар Монголын баг 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Барилдаан бараг 10 минутын турш үргэлжилж, хоёр бөх маш их ядарсан байв. Улмаар -90 кг-ын жинд Г.Алтанбагана дэлхийн аварга Гвак Дон Ханыг торгуулиар ялснаар Монголын баг солонгосчуудыг 4:1-ээр буулган авлаа. Одоо манай жүдочид шөвгийн наймд Оросын багтай хүч сорих болно.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.