Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Дэлгэрхүү 24.63, Б.Энххүслэн 27.66 секундийн амжилт гаргав

“Tokyo Aquatics Centre”-д болж буй “Токио-2020” олимпын усанд сэлэлтийн чөлөөт сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн зайд 73 тамирчин 10 ээлжээр уралдах бөгөөд шилдэг 16 тамирчин хагас шигшээд шалгарна.

Үүний дотор тавдугаар ээлжийн нэгдүгээр замаар манай улсын тамирчин, М.Дэлгэрхүү ООУХ-ны дүрвэгсдийн багийн болон Армен, Босни Херцеговина, Филиппин, Кипр, Эритреа, Малави улсын сэлэгчидтэй хурд сорьж, 24.63 секундийн амжилт үзүүллээ. Мөн чөлөөт сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн зайд 91 тамирчин 11 ээлжээр уралдаж, манай Батбаярын Энххүслэн мөн тавдугаар ээлжийн нэгдүгээр замаар Гана, Антигу, Камерун, Сент Лучиа, Замби, Фижи, Пакистаны тамирчидтай уралдан 27.66 секундийн амжилт үзүүлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “М.Дэлгэрхүү 24.63, Б.Энххүслэн 27.66 секундийн амжилт гаргав

  • сэлэгч says:

    8 хун уралдаад 8р байр эзэлсэн юмуу.😀😀😀😀🤣🤣🤣🤣