Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, эвслүүд нөхөн сонгуульд оролцох, эсэхээ ирэх сарын 11-нд мэдэгдэнэ

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэн нийслэлийн Засаг даргаар томилогдсон. Мөн УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас нэрээ дэвшиж, ялалт байгуулсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул УИХ-ын гишүүний хоёр орон тоон дээр нөхөн сонгууль зохион байгуулах юм.

Хаврын чуулган завсарлуулахаас өмнө нөхөн сонгуулийг аравдугаар сард явуулахаар товлосон. Иймд нөхөн сонгуульд оролцох нам, эвслүүд ирэх сарын 11-нээс өмнө СЕХ-нд мэдэгдлээ хүргүүлэх ёстой юм. СЕХ бүртгэх эсэхийг тав хоногийн дотор шийдвэрлэх гэнэ.

Харин нам, эвслүүд нэр дэвшигчээ бүртгүүлэхээр холбогдох бичиг баримтыг есдүгээр сарын 06 гэхэд СЕХ-нд хүргүүлсэн байх аж. Сонгуулийн сурталчилгааг есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 08 хүртэл үргэлжлүүлэх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Нам, эвслүүд нөхөн сонгуульд оролцох, эсэхээ ирэх сарын 11-нд мэдэгдэнэ

  • иргэд олон түмэн says:

    Нэг луйварчны оронд бас л нэг луйварчин орж ирэх,төсөв мөнгөний гарз,өвчин зовлонтой үед хүн бөөгнүүлэж өвчин тараахын л нэмэр больвол таарна,сая бодлогоор хотын өвчнийг хөдөөд тарааж чамгүй амжилтанд хүрээ биздээ.