Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд зорчсон айлчлалаа өргөн цар хүрээтэй болсон хэмээн дүгнэжээ

Японд Улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн юм. Мөн олимпын нээлтийн ажиллагаанд оролцож, японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, эдийн засгийн сэргээн босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра нартай уулзаж, цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан юм.
Эл айлчлалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадамд оролцсон баг тамирчдаа дэмжиж уулзсан. Тамирчид маань олимпын гурван медаль авсанд баяртай байна. Эзэн хаантай уулзах үеэр болон олимпын нээлтийн үеэр улс орнуудын төр, засгийн тэргүүнтэй уулзаж дипломат харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж гарсан. Энэ мэтчилэн олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо” хэмээн дүгнэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийгээд буцах замдаа БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх, эдийн засгийн төслүүдийн талаар санал солилцсон. Мөн БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Эдгээр уулзалтын үеэр “Солонго 1, 2 орон сууцын хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих”, “10 аймгийн төвийн дулааны станц барих” зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцжээ.
 

1
Зөв, гоёЗөв, гоё
1
БурууБуруу
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.