Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНАСАУ-д тулгарсан хүндрэлийг дайны байдалтай зүйрлэв

Цар тахал, тусгаарлалттай холбоотойгоор БНАСАУ-д тулгарч буй хүндрэлийг Солонгосын дайны үеийн байдалтай зүйрлэхээр байгааг тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгдэв.

Түр эвлэрлийн гэрээ байгуулсны 68 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ахмад дайчдын үндэсний хурлын үеэр тэрбээр үг хэлжээ. “Өнөө үеийнхэн дайнд ялсан эцэг, өвгөдийнхөө уламжлалыг үргэлжлүүлж, улс орноо цаашид хөгжин цэцэглүүлэх ёстой” гэж Ким Жөн Ун онцлон тэмдэглэсэн байна.

Солонгосын дайн дууссаны ойг БНАСАУ-д үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Солонгосын хойгт болсон байлдааны ажиллагаа 1950 оны зургадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оны долдугаар сарын 27-нд дуусжээ. АНУ тэргүүтэй 17 орноос бүрдсэн эвсэл Өмнөд Солонгосын талд БНАСАУ-ын эсрэг байлдсан юм. Харин Хятад болон ЗХУ Умард Солонгосыг дэмжжээ.

Байлдааны ажиллагаа Умард, Өмнөд Солонгосын дунд орших цэрэггүй бүс дэх хилийн Панмүнжом цэгт Түр эвлэрэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар дууссан юм. Гэхдээ өнөө болтол Найрамдлын гэрээ байгуулаагүй тул тус хоёр улс дайны байдалтай байдаг. Коронавирусийн цар тахал дэгдэж эхэлснээс хойш улс оронд нь халдварын нэг ч тохиолдол илрээгүй хэмээн Пёньян нотолдог. Тус улсын эрх баригчид халдвартай тэмцэх хатуу арга хэмжээ авч, тухайлбал, хилийн хатуу хяналт тогтоосон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply to azithromycin 250 mg Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “БНАСАУ-д тулгарсан хүндрэлийг дайны байдалтай зүйрлэв