Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дуурь, бүжгийн болон Драмын эрдмийн театрын барилгуудыг сэргээн засварлах нь

Драмын болон Дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгыг буулгана, засна хэмээн олон жил ярьж буй. НИТХ өчигдөр уг асуудлыг хөндсөн байна.

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар Соёлын тухай хууль болон төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн Соёлын ордны номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.  

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдах нэг тэргүүлэх зорилт, долоон зорилт, 12 үйл ажиллагааг Соёлын тухай хууль, төрөөс баримтлах соёлын бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хурлаар Үндэсний номын сангийн хуучин барилга, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын барилгуудыг сэргээн засварлах тухай хэлэлцлээ. Мөн Улаанбаатар хотын “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” эрхлэгчдийг дэмжих инкубатор төв байгуулах газрын асуудал, зураг төслийн зардлыг шийдвэрлүүлэхээр 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд санал хүргүүлээд байгаа юм.  

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.