Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Болортуяа: Вакцины гуравдугаар тунгийн туршилтыг ирэх сард эхлүүлэхээр судалж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийнхээ талаар танилцууллаа. Энэ үеэр “Хүн амаа вакцинжуулалтын гуравдугаар тунд хэзээ хамруулах вэ” гэх сэтгүүлчийн асуултад Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Одоогоор Эрүүл мэндийн яамнаас энэ чиглэлийн судалгааг хийж байна. Хэрэв судалгаа амжилттай болбол туршилтын ажлыг эхлүүлэх боломжтой. Манай улсын эрдэмтэд ирэх сараас тодорхой зорилтот бүлгийнхнийг коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамруулж, туршилт хийхээр төлөвлөж байгаагаа Засгийн газарт танилцуулсан. Харин Засгийн газраас баттай шийдвэр гаргаагүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарим улс хүн амаа вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж чадахгүй байхад бусад нь гуравдугаар тунг санал болгох нь зохиомжгүй хэмээн үзэж байгаа” гэв. Мөн тэрбээр 18-25 насны иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх муу байгаа талаар мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ч.Болортуяа: Вакцины гуравдугаар тунгийн туршилтыг ирэх сард эхлүүлэхээр судалж байна