Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 10 гаруй асуудлыг хэлэлцлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Япон улсад ажлын айлчлал хийсэн билээ. Үүнээс үүдэн Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаан болоогүй. Тэгвэл түүний айлчлал өчигдөр өндөрлөж, өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцсэн бөгөөд ямар ямар чухал шийдвэр гаргасан талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. Тэрбээр,

  • Одоогоор манай улс нийт хүн амынхаа 60 хувийг коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамруулаад байна. Цаашид 12-17 насны хүүхдийг бүрэн хамруулж чадвал эл үзүүлэлт 70 хувь болж нэмэгдэнэ.
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний биелэлт 32 хувьтай байна. Сангийн сайд өнгөрсөн хугацаанд 3.2 их наяд төгрөгийн зээлийг аж ахуйн нэгж, иргэдэд олгосноор 210 мянга гаруй ажлын байрыг хадгалж чадсан хэмээн мэдээлсэн.
  • Замын-Үүд боомтын чөлөөт бүсийн орох, гарах чиглэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж буй. Тус боомтын гарах чиглэлд 110 автомашин байгаагийн 100 нь ачаагүй, 10 нь нүүрс тээвэрлэж байна. Харин орох чиглэлд 100 автомашин бий” хэмээн мэдээлэв.
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.