Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боломжоос атгах шахаад алджээ

Цар тахлын энэ үед улс орнууд олон улсын өсвөрийн болон насанд хүрсэн хөгжимчдийн уламжлалт уралдаануудаа аль болох өнжихгүйг хичээн, цахимаар зохион байгуулсаар байгаа юм. Манай улсын сонгодог хөгжмөөр суралцагч оюутан, сурагчид ч оролцсоор, олонх нь шагналт, улмаар эхний гурван байрт шалгарсаар ирлээ. Тухайлбал, төгөлдөр хуурч, Гавьяат жүжигчин С.Саянцэцэг багшийн бага болон дунд ангийн шавь нар жил хагасын хугацаанд нийлбэр дүнгээр 20 гаруй уралдаанд ур чадвар сорьжээ. Швейцар улсын Лугано хотод болсон уралдаанд Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч есөн настай З.Амин-Эрдэнэ шагналт байрт шалгарсан байна. Тэрбээр 10-13 насныхны ангилалд өрсөлдөж 100-гаас 92 оноо авсан аж. 12 настай О.Нандин ч энэхүү ангилалд авьяасаа сорьсон бөгөөд 96 оноо авчээ. Сурагчид хэрэв 99 оноо авсан бол мэргэжлийнхээ дагуу тус улсад тэтгэлгээр суралцах эрхтэй болох байжээ. Энэ удаа ОХУ болон БНХАУ-ын өсвөрийн төгөлдөр хуурчид уг боломжийн эзэн болсон гэнэ.

Бэлтгэсэн Р.Оюунаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.