Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

1115 хүн коронавирусийн халдвар авч, 7 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 7408 хүнээс шинжилгээ авахад 1115 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 7 хүн нас барсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн яам өглөө. Халдвартай нь батлагдсан иргэдийн 357 нь нийслэлийнх, 758 нь хөдөөгийнх аж. Сүүлийн 24 цагт 2233 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар 10556 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6638 нь хөнгөн, 2787 нь хүндэвтэр, 949 нь хүнд, 182 нь нэн хүнд гэсэн оноштой байна. Харин 11 129 иргэн гэрийн хяналтад байгаа аж. Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 159 101 болж, нас барсан хүний тоо 789 болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.