Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Токио-2020”: Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын толгой үнэд хүрэв

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч үнэ хүрэх толгой гэдгийг бүгд мэднэ. Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсэж, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно. Тэгвэл “Токио-2020” олимпын үеэр Ундралбатын толгойн үнэ улам нэмэгдлээ. Наадмын гоёлоо “өмссөн” гавьяатын толгойн зургийг авах, түүнээс нэрийг нь асуух гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдийн оочер ер тасрах шинжгүй. Олимпын таван цагариг, Алтан соёмбын дүрстэй түүний үсний өвөрмөц дэгжин засалт түмний харааг өөрийн эрхгүй булаана. Наадамд морио уясан уяач хэрхэн гоёдог билээ дээ. Түүний адил тамирчнаа дэлхийн хамгийн том наадамд сойж буй алдарт дасгалжуулагч ингэж гоёх нь аргагүй ээ.

Манай “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.

2
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.