Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Энх-Амгалан: Хөгжим бүжгийн ард татсан хашааг буулгасан, багш нараасаа уучлал гуйя

Өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Хөгжим бүжгийн коллежийн багш нартай БҮТ-ийн шинэ барилгын маргааныг эцэслэн шийдвэрлэхээр уулзаж буй. Уулзалтын эхэн үед тэрбээр, “Хөгжим бүжгийн коллежийн ард татсан хашааг буулгаж, гэрээг цуцалсан. Монголын урлагийн хөгжилд залуу насаа зориулж зүтгэсэн багш нараасаа уучлал гуйя” хэмээн хэллээ.

Урлагийн ундарга болсон, хүүхэд залуусыг иргэншсэн, хөгжсөн, төлөвшсөн бие хүн болоход хамгийн чухал нөлөөтэй улсдаа ганц Консерваторынхоо алга дарам газраас төр булаалдаж эхэлсэн боловч багш, сурагчдын тэмцлийн үр дүнд гэрээг цуцалж, хашаагаа буулгалаа.

Уулзатлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын танилцуулсан шийдвэрүүд:

  • БҮТ-ийн шинэ барилгыг ШУТИС, ХБК гэх улсын өмчид байдаг хоёр сургуулийн газар барих боломжтой байсан. ШУТИС-ийн газрыг хувь хүн өмчилсөн асуудал гарсан учир төслөө цагт нь хэрэгжүүлэхийн тулд ХБК-ын арын хашаанд БҮТ-ийн шинэ барилгыг барихаас өөр аргагүй байсан.
  • Монгол Улсын Консерваторийн шинэ захиралыг удирдах зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж сонго. Үүнд БШУЯ оролцохгүй гэдгээ илэрхийллээ.
13
Зөв, гоёЗөв, гоё
5
Хөөрхөн юмХөөрхөн юм
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Савж уналааСавж уналаа
Баярлалаа!

159 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

159 thoughts on “Л.Энх-Амгалан: Хөгжим бүжгийн ард татсан хашааг буулгасан, багш нараасаа уучлал гуйя

  • Anonymous says:

    шутисын газрыг хэн гэгч өмчилсөн түшний араас явдаг сэтгүүлч байна уу байхгүй л дээ

  • Зочин says:

    Боловсролын үнэлгээний төвөө багшын ордонтойгоо л хамт байлгаач дээ ..
    Хүүхдийн, залуучуудын гэсэн йг булаацалдаад … Ичиж амьдрах хэрэгтэй шдээ … 30 аадхан хүнд 10 давхар барилгаар яах гээд байна БҮТ нэрээр бизнес хийх гээд… Арай шүү …

  • уншигч says:

    Сайн байна, хэдэн жилийн дараа гадны олон орноос дуурийн дуучин, балетчин болохоор гадаад оюутнууд монголыг зорино гэдэгт итгэлтэй байна, тэр үед том сайхан цогцолбор сургуультай болчихоосой гэж хүсэж байна.

  • Эрдэм says:

    Боловсролын Үнэлгээний Төв. Юу хийдэг газар байх вэ? Санаанд буухгүй байна. Ямартай ч төсвөөс цалинжих нь гарцаагүй, хийх ажил нь маш бүдэг.

  • Зочин says:

    БҮТ. гэж бүтэхгүй байгууллагаа татан буулгаачээ

  • Zochin says:

    Huurhii gej odoo tegeed huuchin baishintaigaa uldelee dee

  • Адяа says:

    Сайхан сургууль дотуур байр барих гэж байсан будаа юу хахахахах бас спорт заал

  • Anonymous says:

    Сэтгэлээрээ хүчирхэг хүмүүс л бусдаасаа уучлалт гуйж чаддаг. Сул доройчууд уучлалт ч гуйхгүй, бусдын алдааг ч уучилдаггүй. Өшөө авах тухай бодлоороо өөрсдийгөө алдаг.

  • Anonymous says:

    Уучлал гуйж чадна гэдэг маш том соёл шүү.

  • Зочин says:

    Пү орлон гүйцэтгэгчийн явуургүй санаа бүтсэнгүй. Хогийн санаа нь хол явсангүй. Үнэн үүрд ялна. Хамгийн муу хүн…

  • Багш says:

    Угаасаа л уучлалт гуйх ёстой байсан.

  • Anonymous says:

    ЭНХ-АМГАЛАН МУУХАЙ ШАТЛАА

  • Itgen says:

    Enhamgalan erun hii said hiivel uls oron maani munch hurdan sergene dee.

  • Anonymous says:

    Ashguide tegmeerde Mongold baidag tsoriin gants soyl urlagiin gazarlu dairch davshilna gedeg chin baij bolomgui tom nugel bilee

  • БАГШ says:

    БОЛОВСРОЛЫН САЙД АА ….сонинтогосд үйлчилдэг болсон СУИС-Н УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ БҮРЭЛДҮҮНЭЭР НЬ тарааж, ЗАХИРАЛ СОНИНТОГОСЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.

  • Зочин says:

    Юу вэ? ШУТИС-ийн газрыг хэн гэгч акул нь хувьдаа авчихав? Эрэн сурвалжлах сэтгүүлчид байна уу?

  • саран says:

    хбк захирал огцор