Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн шатрын олимпиадыг цахимаар зохион байгуулна

Хоёр жилд нэг удаа болдог дэлхийн шатрын олимпиадыг цар тахлын улмаас өнгөрсөн жил хойшлуулсан. Тэгвэл 44 дэх удаагийн тус олимпиадыг БНХАУ-ын Шэньжэн хотын удирдлага, ОХУ-ын “Сима-ленд” компанийн ивээн тэтгэлгээр ирэх сарын 13-наас есдүгээр сарын 15 хүртэл www.chess.com цахим сайтад зохион байгуулах болсныг Дэлхийн шатрын холбоо албан ёсны хуудсаараа мэдэгджээ. Тэмцээнд тус холбооны гишүүн орнуудын баг 20 хүртэлх насны зургаан тамирчинтай оролцох нь. Шатарчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт таван секундийн нэмэгдэлтэй рапид төрөлд өрсөлдөнө. Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг 2018 онд болсон дээрх олимпиадад дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, багийн нэгдсэн дүнгээр Ази тивдээ V байрт шалгарч байв. Сонирхуулахад, Азийн шатрын холбоо Филиппин улсын шатрын холбоотой хамтран тивийн сургуулиудын аварга шалгаруулах цахим тэмцээнийг www.tornelo.com сайтад энэ сарын 29-31-нд охид, хөвгүүдийн 7-17 насны зургаан ангиллаар зохион байгуулахаар боллоо.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.