Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүүхээс Замын-Үүдийн зургаан албан тушаалтанд таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзжээ

Ажлаа хангалтгүй хийсэн болоод авлига, хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, нэр бүхий зургаан хүнийг саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэснээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Н.Нямбаатар сүр дуулиантайгаар мэдэгдсэн нь долдугаар сарын 6-ны өдөр. АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, прокурорын зөвшөөрлөөр тэднийг 48 цаг саатуулсан.

Улмаар нийслэлийн Прокурорын газраас Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан, Замын-Үүд суман дахь Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарт үргэлжлүүлэн таслан сэргийлэх арга хэмжээ авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд хүсэлт гаргасан байна. Харин тус шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй гэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болдог аж. Үүний дагуу НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Замын-Үүдийн нэр бүхий зургаан албан тушаалтанд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар хүсэлт гаргасан ч мөн л хүлээж аваагүйг шүүхийн эх сурвалж хэллээ.

Гэсэн ч прокурорын байгууллагаас гурав дахиа шүүхэд хандаж, дээрх нэр бүхий зургаан яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа хүргүүлээд байгаа гэнэ. Х.Нямбаатар сайд тухайн үед хэлэхдээ “Замын-Үүдэд бугласан мафитай Засгийн газар бүх чадлаараа тэмцэнэ гэдгээ надаар дамжуулан уламжилж байна” гэсэн юм. Гэсэн түүний санаснаар хэрэг шийдэгдэхгүй нь бололтой. Хэргийн холбогдогчид бүгд сул чөлөөтэй байж, магадгүй нотлох баримт, ул мөрөө баллаж явна хэмээн олон нийт хардаж байна.

2
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.