Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Элсэлтийн шалгалтын нэг танхимд 12-15 сурагч суулгана

Цар тахлын улмаас хойшлуулсан элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 19-22-нд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас уржигдар гаргасан. Уг шалгалтыг зохион байгуулахад зориулж улсын хэмжээнд 81 байр бэлтгэснийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өчигдөр мэдээлэв. Өмнө нь 40 танхимд шалгалт авахаар төлөвлөж байснаа ийнхүү хоёр дахин нэмжээ. Хүүхдүүдийг коронавирусийн эрсдэлээс хамгаалах, зай барих дэглэм мөрдүүлэхтэй холбоотойгоор ийнхүү нэмсэн байна. Тодруулбал, нэг танхимд цөөн буюу 12-15 хүүхдийг суулгахаар төлөвлөжээ.

Хамгийн аюултайд тооцогдож байгаа дельта хэлбэрийн халдвар манай улсад бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. Хэрэв уг хэлбэр дотоодод өргөн хүрээнд тархвал шалгалтыг дахин хойшлуулах уу гэж цөөнгүй эцэг, эх асуух болсон. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Дельта хэлбэр бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэм чанд сахихыг зөвлөе. Элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин хойшлуулахгүй. “Ковид-19”-ийн улмаас тусгаарлагдсан хүүхдүүдийг ирэх есдүгээр сарын 2-5-нд шалгалтад хамруулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиудын нэгдүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатнаар зохицуулахаар ажиллаж байгаа” гэв. Энэ жил 40 420 төгсөгч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд тэдний суудлын хуваарийг нарийвчлан гаргасныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв. Суудлын хуваарь гэдэг нь шалгалт өгөх байр, анги, суудал, цагийг заасан хуудас аж. Сурагчид www. eec.mn цахим хуудсанд нэвтэрч, хуваариа харж болох юм байна.

Бэлтгэсэн Ч.Зул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Элсэлтийн шалгалтын нэг танхимд 12-15 сурагч суулгана