Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 21-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн XXXII олимпын наадмын нээлтэд оролцох аж. Энэ нь түүний гадаад улсад хийх анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм. Тэрбээр тус улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Мөн ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар ярилцах аж. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохиролцох гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд айлчилна