Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мастеруудын уралдаанд С.Мөнхбаатар тэргүүллээ

Усан будгийн урлагийн олон улсын “Мастер” нийгэмлэгээс зохион байгуулсан залуу мастер гишүүн шалгаруулах уралдаанд манай улсын зураач С.Мөнхбаатар “Хавар” бүтээлээрээ тэргүүлжээ. Зураачид тус байгууллагыг нэр хүндтэй, босго өндөртэй хэмээгээд, 173 орны хэдэн мянган уран бүтээлчийн өрсөлдөөн дундаас торойно гэдэг нь ур чадвартайн баталгаа гэж мэргэжил нэгт нөхрөө үнэлсэн юм. Сүүлийн жилүүдэд гадаадын хэд хэдэн уралдаанд түрүүлж, “аман хүзүүдсэн” С.Мөнхбаатарт Монголын урчуудын эвлэлээс нэрэмжит шагналаа олгоод байна.

Бэтгэсэн Р.Оюунаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.