Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХХЕГ-ын хоёр дэд даргыг чөлөөлжээ

Хил хамгаалах ерөнхий газрын хоёр дэд даргыг өчигдөр чөлөөлсөн байна. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон Ерөнхий газрын ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Ганбаатар нарыг чөлөөлжээ. Улмаар тэдний орны хүмүүсийг нь томилсон байна. Хошууч генерал Ш.Лхачинжавын оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг ХХЕГ-ын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд даргаар томилжээ. Ө.Энхтөр нь Мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Харин ХХЕГ-ын ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Ганбаатарыг ХСИС руу томилсон гэнэ. Түүний оронд ХХЕГ-ын Дотоод хяналт шалгалтын газрын дарга, хурандаа Б.Батхүү Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргын албаг хашна.

10
ТэнэглэлТэнэглэл
5
Савж уналааСавж уналаа
4
Хөөрхөн юмХөөрхөн юм
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
Зөв, гоёЗөв, гоё
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “ХХЕГ-ын хоёр дэд даргыг чөлөөлжээ

  • Anonymous says:

    Энхтөр болио муу бадамжунайгийн гар хөл

  • Гал says:

    Энхтөр болио

  • y says:

    Batkhuu ch gartsaagui boloh yostoi hun.

  • Хилчин says:

    Хууль зүй саадаа чамаас өмнө мэргэшсэн хилчид хилээ манаж 2 улсдаа хилийн маргаангүй бсн юм шүү. Хилээр их оролдох чинь унахын цондон доо

  • Содоо says:

    Ө.Энхтөрийг больё гээд бгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ хүний цэрэг байлаа. Сайн хүн шүү. Лалрын шуналтай, юм үзээгүй, өлөн хилийнхнээс хамаагүй дээр ээ. Хилийнхэн гэж жижхээн гарууд бдгийн бна лээ ш дээ хо хо.

  • Мэндээ says:

    Энэ нь ХЦ ИЙН боловсон хүчнийг хэт доромжлоод зогсохгүй цагдаагийн байгууллагата нэгтгэх эхлэл. Цагдаагаас авч чадаагүй генерал цол авахаар яваа хүмүүс эд үнэхээр хилд сэтгэлтэй хүмүүс мөн үү.

  • Anonymous says:

    mergejliin humuusiig n negug n gadaadruu hoogood negiig n engin baiguulagaru tawij bdag orond n mergejkiin bsh tsagdaa hun tawidag kkk end er n shudarga yum bna uu