Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй Монгол иргэдэд зориулсан шалгалтын бүртгэл явагдаж байна

This image has an empty alt attribute; its file name is image-3.png

Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO) Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо

Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр өөрийн сургуульд элсэх зөвшөөрөл олгодог.

Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу.

  • Шалгалт : 2021оны 11-р сарын 14-ны өдөр болно. (Ням гариг)
  • Шалгалт авах байр : Монгол-Японы төв, Монгол Улсын Их сургууль
  • Шалгалтын хураамж : 14000 төгрөг
  • Өргөдөл хүлээн авах хугацаа : 2021оны 7-р сарын 5-ны өдрөөс 7-р сарын 30-ны өдөр хүртэл.
  • Өргөдөл хүлээн авах байр : Монгол-Японы төв
  • COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу Монгол-Японы төв дээр ирэхдээ амны хаалт буюу маск заавал зүүнэ үү.  Маскгүй хүмүүс орох боломжгүй байгааг анхаарна уу.
  • Цаг : 11:00-17:00 цаг хүртэл (Зөвхөн ажлын өдөр)
  • (Жич: 2021 оны 7дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл бүртгэхгүй болно.)
  • 13:30-14:30 үеэр хаалттай байна.
  • Бүртгэлийн сүүлийн өдөр буюу 7-р сарын 30-нд 16:30 хүртэл  Өргөдлийн маягт тараана. 17:00 хүртэл тараахгүй болохыг анхаарна уу.
  • Өргөдлийн маягт болон шалгалтын танилцуулгыг дээрх хугацаанд үнэгүй тараана.

Сонирхсон мэдээллээ Монголын Япон Хэлний Багш Нарын Холбооны 99886106 дугаарын утсаар асууж лавлана уу.

Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн  http://www.jasso.go.jp гэсэн вэб хуудаснаас үзэж болно. Дараах шалгалтын бүртгэлтэй холбоотой чухал мэдээллүүддийг заавал уншиж танилцаа уу!

EJU шалгалтанд бүртгүүлж байгаа хувь хүмүүсийн анхааралд чухал мэдээлэл

МЭДЭГДЭЛ①

2021 оны 11-р сарын EJU шалгалтын бүртгэл 2021 оны 7-р сарын 5-ны өдрөөс эхлэн 7-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.

Бүртгэл дуусах өдөр буюу 7-р сарын 30-ны өдөр 16:30 хүртэл Өргөдлийн маягт тараана.

17:00 хүртэл тараахгүй болохыг анхаарна уу.

Бүртгэлийн сүүлийн өдөр буюу 7-р сарын 30-нд бүртгүүлэх хүмүүсийн тоо эрс нэмэгддэг тул цагаа зөв зохицуулан аль болох бүртгэл хаагдах өдрөөс өмнөх өдрүүдэд ирж бүртгүүлнэ үү.  Бүртгэл 7-р сарын 30-ны өдөр 17:00 цагт шууд хаагдах тул цаг тулгаж ирснээс үүдэн бүртгүүлж чадахгүй буцах тохиолдол байдаг болохыг анхаарна уу. 

Монгол Японы төвд нэг дор 10-с олон хүн оруулахгүй тул аль болох бөөгнөрөл үүсгэхгүй нэг нэгээрээ орно. Тиймээс бүртгэл хийхэд маш их цаг хугацаа шаарддаг болно.

7-р сарын 30-ны өдөр 16:00 цагаас өмнө ирсэн  хэдий ч цаг хугацааны хувьд амжихгүй болж шалгалтанд бүртгүүлж боломжгүй тохиолдолд JASSO болон Монголын Япон хэлний багш нарын холбоо хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!

МЭДЭГДЭЛ②

EJU Шалгалтанд бүртгүүлэчдийн анхааралд 

COVID-19-ийн халдвараас Урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан захирамж, зааврыг дагаж мөрдөхийг анхаарна уу.     

Монгол Японы төв нь Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нэг дор олон хүн цугларахаас зайлсхийх, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байгаа.

Тиймээс бүртгэлийн үед Монгол-Японы төвд орохдоо нэг дор 10-с олон хүн оруулахгүй тул аль болох бөөгнөрөл үүсгэхгүй нэг нэгээрээ орно уу.

  • Найз нөхөд анги хамт олноороо бүртгүүлэхээр ирэхийг хориглоно!
  • Tаваас дээш хүн буюу  найз нөхөд хамт олноороо бөөгнөрөхийг хориглоно.
  • Хоорондоо 1-2м зай барихыг анхаарна уу.

Таны хамтын ажиллагаанд баярлалаa

  2021оны 7-сарын 5 Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс

  1. Иргэний үнэмлэхтэй ирнэ. 
    • (Түүнтэй адилтгах бичиг баримт:гадаад паспорт, жолоочийн үнэмлэх )
  2.  Гэрийн хаяг – Японоос чухал бичиг баримт илгээж магадгүй тул найдвартай хаяг
  3. Гар утасны дугаар, яаралтай үед холбоо барих хүний дугаар (Аав, ээж, ах эгчийн дугаар)
  4. Ямар ямар шалгалтыг ямар хэлээр өгөхөө тодорхой шийдээд ирнэ үү.
    • Бүртгэлийн материал явуулсны дараа засах боломжгүй тул сайтар анхаараад зөв бичнэ үү.
  5. 3×4 хэмжээтэй 3 хувь цээж зураг. (Цээж зурганд тавигдах шаардлагтай: Гадаад паспортын зургийн стнадарт хангасан нэг ижил 3 хувь зураг байх, өөр өөр зураг байж болохгүй. Харааны шилтэй бол гэрэл гялбах, шилний хүрээ нүдтэй давхцах гэх мэт асуудалгүй байх шаардлагтай )   
  6. Шалгалтын хураамж: 14:000
    • Бүртгэлийн ажилтан таныг бүртгэж авсны дараа дансны мэдээлэл өгнө.
    • Бүртгэл хийгдсэний дараа шалгалтын хураамжыг дансаар төлнө.
    • Хураамжийг бэлэн мөнгөөр авахгүй болохыг анхаарна уу.
    • Хураамж төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй болохыг анхаарна уу.
This image has an empty alt attribute; its file name is sfsfa.jpg
This image has an empty alt attribute; its file name is 13.jpg
  • COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу Монгол-Японы төвд ирэхдээ амны хаалт буюу маск заавал зүүсэн байна. Амны хаалтгүй хүмүүс бүртгэлийн байранд орох боломжгүйг анхаарна уу.

https://www.facebook.com/EJU-Mongolia-103444518103352

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.