Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Аюурзанын Гэгээ Нидерландын хааны нэрэмжит академийг онцсайн төгсжээ

3-р курст байхдаа зурсан зургууд нь.

Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын Гэгээ Нидерландын хааны нэрэмжит Дүрслэх урлагийн академийг онцсайн дүнтэй төгсжээ. Тэртээ 1682 онд байгуулагдсан, дэлхийн хамгийн эртний, уран зургийн сургуулиудын нэг, Нидерландын хааны нэрэмжит Дүрслэх урлагийн академид суралцсан Гэгээ зураач мэргэжил эзэмшиж, дипломоо гардсан байна. Тус академийн уран зураг ба баримлын ангийг энэ жил гурван л оюутан “онцсайн” дүнтэй төгссөний нэг нь А.Гэгээ аж. Мөн дэлхийн топ 100 их сургуулийн нэг, тэртээ 1575 оноос сургалтаа эхлүүлсэн, Декарт, Спиноза, Рембрандт, Хольбах, хожуу үеийнхнээс Эйнштэйн ч багшилж асан Лайдений их сургуульд А.Гэгээ давхар сурч урлаг судлалын мэргэжил эзэмшсэн байна. Давхар мэргэжил эзэмшихээр зүтгэсэн А.Гэгээ хоёр хотын хооронд галт тэргээр завсар чөлөөгүй зорчиж, дөрвөн жилийг ихээхэн завгүй өнгөрүүлжээ. Шалгалтуудаа өгч, онцсайн үнэлгээ авсан тэрбээр Нидерландын хааны нэрэмжит Дүрслэх урлагийн академийн төгсөлтийн баяр дээр үзэсгэлэнгээ дэлгэж, багш нараа баярлуулжээ.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.