Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ҮАБЗ нааштай хариу өгөхгүй бол 330 сумын уяачид морьтой жагсана”

Үндэсний их баяр наадмыг энэ жил хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан боловч “Монголын морин спорт, уяачдын холбоо” тэргүүтэй бөх, сур харваачдын төлөөллүүд үүнийг эсэргүүцэж буй. Тэд өнгөрсөн удаад “NO naadam” хөдөлгөөнийг эсэргүүцэж, “Yes naadam” уриатай морьтой жагсаалыг төв талбайд зохион байгуулсан юм. Гэвч тухайн үед Засгийн газраас коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн хэмээн үзэж, наадмыг ирэх жил хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр “Монголын морин, спорт уяачдын холбоо”, “Бөхийн холбоо”, “Сурын холбоо”-ныхон нэгдэж, наадам хийхийг дэмжин, Төв талбайд жагсаал хийж буй. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д шаардлага хүргүүлсэн бөгөөд хэрэв баяр наадмыг тэмдэглэх тухай шийдвэр гаргахгүй бол 21 аймгийн 330 сумын уяачид жагсаал зохион байгуулна хэмээв. Энэ талаар Төв аймгийн Баян сумын уяач “Засгийн газар иргэдийг хоёр талцуулан, давчуу хугацаанд шийдвэр гаргасан. ҮАБЗ-д бид шаардлага хүргүүлсэн ч одоо хэр нь хариу өгөөгүй байна. Хэрэв тэд нааштай шийдвэр гаргахгүй бол 21 аймгийн 330 сумын уяачид, малчид орон даяар жагсаал зохион байгуулна” гэв.

3
ТэнэглэлТэнэглэл
2
Зөв, гоёЗөв, гоё
2
БурууБуруу
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 thoughts on ““ҮАБЗ нааштай хариу өгөхгүй бол 330 сумын уяачид морьтой жагсана”

  • Avatar Баригч says:

    Хүчээр тараагаад толгойлогчийг 30 хоног гэрийн хорионд оруул.

  • Avatar Ajaa taij says:

    Moritoi bolood kovidguich boloosoi.

  • Avatar Anonymous says:

    Өвчин тахал дийлдэхээ байхад хүрч буй энэ үед хорио цээрийн дэглэм зөрчиж олон нийтийг төрийн бодлогын эсрэг замбраагүй байдалд уриалан дуудагч энэ этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэ.

  • Avatar Anonymous says:

    Зайлж үз та нар

  • Avatar Anonymous says:

    амьтан зовоохоо болиочээ, дуртай бол өөрсдөө хөлөөрөө жагсаад бас уралдаачээ

  • Avatar Зочин says:

    Наадам хийхийг эсэргүүцэж 21 аймаг 330 суманд жагсаал хийнэ

  • Avatar caihnaa says:

    Tenegteed baih yum aa

  • Avatar Zochin says:

    Uhaan muutai,huvia hicheesen hymyys yumaa??uursdiih ni heden tugrug,mori mal l bodogdoj bgaaldaa.huduu heer bga bid yahchgyi yum chin yadgiin gej bodoj bgaldaa

  • Avatar Барь says:

    Төрийн төмөр нүүр байна уу.
    Байдаг гэдэг ээ харуулаад үзүүлээд
    Өг.

  • Avatar Ah says:

    Eniig alchih hun bhgui yu. Ochood alaad uguuch guiy. Erguu mal ve

  • Avatar Эрэгцүүлэл says:

    Энэ нөхөр монголчуудыг морьтой гэж хошигруулж , бөөгнүүлээд арай дельта вирүс тараачих вий дээ . Тэгвэлч 100 жилээрээ устаад , харийнхан баялагын эзэн болохдог шүү .

  • Avatar Daya says:

    Пунцагбалжир агсны хүүг ухаантай муу гэсэн чинь овоолсон баас юм уу даа

  • Avatar Ххх says:

    Тэнэг юумуу