Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарыг улс төрчдийн савраас “мултлах” хэрэгтэй

    БШУ-ны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы үеэр Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдээлэхдээ цэцэрлэг, сургуулийн захирлаар томилогддог хүмүүсийн асуудлыг онцоллоо. Тодруулбал, тэрбээр “Залуучууд их сургууль төгсөөд л орон нутагтаа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр томилогддог асуудал “шүдний өвчин” боллоо. Мөн олон жил томилогдсон захирлууд өөрийн хүүхдэд ажлаа өвлүүлж өгдөг зэрэг асуудал аймаг, сумдад гарч буй. Тиймээс боловсролын салбарыг улс төрчдийн савраас “мулталж”, удирдлагын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Боловсролын салбарыг улс төрчид удирдаж буй хор уршгийг бид олон жил мэдэрч яваа. Уг нь энэ салбарт мэргэжлийн удирдлага ажиллах ёстой юм. Судалгаанаас харвал 2019-2021 онд 783 сургууль, цэцэрлэгийн эрхлэгч солигдсон байна” гэв.

2
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
1
ТэнэглэлТэнэглэл
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 thoughts on “Л.Энх-Амгалан: Боловсролын салбарыг улс төрчдийн савраас “мултлах” хэрэгтэй

  • Avatar Anonymous says:

    Баяр хүргье

  • Avatar Зочтн says:

    ЭМЯ сайд цалингаа 2 дахин нэмчихлээ,багш нарын цалинг нэмээч ээ сайд аа

  • Avatar Anonymous says:

    ЭМЯ сайд цалингаа 2 дахин нэмчихлээ,багш нарын цалинг нэмээч ээ сайд аа

  • Avatar Зочин says:

    Зөвхөн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар биш тэтгэврийн насанд хүрсэн багш, үйлчилгээний ажилтан нарыг явуулах хэрэгтэй. Ирсэн тэтгэмжээ буцаагаад, өөрийн хүүхдэд ажлаа өвлүүлж өгдөг, оронд нь хүүхдээ авахгүй бол тэтгэвэрт явахгүй гэдэг чиг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

  • Avatar БАГШ says:

    УЛС ТӨРЧДИЙН САВАРТ ОРСОН СУИС-Д ТЭТГЭВРИЙН НАС НЬ 7 ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН ЭМГЭН ЗАХИРЛЫН САНДАЛ БӨГЛӨӨД УДАЖ БАЙНА. … ЭНЭ ХҮНД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙГ ХЭРХЭН ОЙЛГОХ ВЭ ??? !!! МАН, БОЛОВСРОЛЫН ЯАМ 2-Т ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА ӨГСӨН ЮМУУ ???…………

  • Avatar БАГШ says:

    УЛС ТӨРЧДИЙН САВАРТ ОРСОН СУИС-Д ТЭТГЭВРИЙН НАС НЬ 7 ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН ЭМГЭН ЗАХИРЛЫН САНДАЛ БӨГЛӨӨД УДАЖ БАЙНА. … ЭНЭ ХҮНД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙГ ХЭРХЭН ОЙЛГОХ ВЭ ??? !!! МАН, БОЛОВСРОЛЫН ЯАМ 2-Т АВИЛГА ӨГСӨН ЮМУУ ???…………

  • Avatar Zochin says:

    Bolovsroliig uls turuus hamaaralgui bolgoj bj l avarna daa. Zahiral, erhlegch nar uruvdmuur yum bilee. Ug ni bol ajlaa bodmoor getel hen darga bolno tedniig dagaad tal zasaad guiz baidag humuus sh de. Uneheer uruvdmeer

  • Avatar Ме says:

    Зөв шүү. Тэдгээр томилогдсон дарга нар жинхэнэ сургуулиар бизнес хийгээд баяжаад явдаг тиым л сэтгэлгүй тархины тураалд орсон сэхээтнүүдийн нэр хүндийг гутаасан юмнууд бдаг

  • Avatar Anonymous says:

    Чадвартай, сэтгэлтэй, мэдлэгтэй, удирдах арга зүй сайтай, хүнийг ойлгодог хамгийн гол нь мэргэжилдээ дуртай нь ажлыг хиймээр байна. Хөшигний цаана зөндөө л шударга бус зүйл болдог ш дээ. Их бага хэмжээгээр хахууль эрх ямба нь хэтэрсэн хүмүүс зөндөө л бдаг. Хийж чадаж байгаа багш нарт цалинг нь хангалттай өгөөд хийж чадахгүй хөгжихгүй сэтгэлгүй байгааг нь ажлаас халах хэрэгтэй.

  • Avatar Зочин says:

    Сонгууль болохоор дүүргүүдийн боловсролын хэлтэс мэргэжилтэнгүүд намд үйлчлээд л энэ тэнд нууцаар дуудаад л ажилчиддаа өөрийн дэмжиж буй намд санал өгүүлэх хүүхдүүдийн эцэг эхэд багш нараар нь хэлж өгүүл регистрийн дугааруудыг авч өг хэдэн хүнийг өгүүлж чадах нуу.гээд захирал эрхлэгч нарыг дарамтлаад тэд нар нь бид нарыг дарамтлаад хэцүү юм л болдог шүү дээ. Дараа нь өөрсдөө төрийн одон медаль аваад ах дүү амраг саднаа ажил төрөлтэй болгочихсон байдаг. Дүүргийн боловсролын мэргэжилтэнгүүдийг анхаарч солих хэрэгтэй.

  • Avatar Зочин says:

    15 жил ажиллаад арга зүйч сургалтын мeнeжeр болох 10 жил болоод эрхлэгч, захирал болох хэрэгтэй 25 жил болоод удирдлага болсон хүн илүү шудрага салбараа сайн мэддэг хүн ойлгох
    удирдах чадвартай болсон бна гэж боддог шүү. Гэхдээ өөрийнхөө салбарт

  • Avatar Irgen says:

    Ene hyn iig erunhii said bolgoh yumsan.uls oron maani munch hurdan sergene deee.

  • Avatar Зочин says:

    Тэр нь дээр тэтгэвэртээ гардаггүй хүмүүсийг ч бас тэтгэвэрт гаргах хэрэгтэй нам хөөгөөд явж байдаг тийм хүмүүс байна

  • Avatar зочин says:

    боловсролын сайд аа. багш нь сургууль дээрээс унаж амиа алдсан 97 сургуулийн захиралд ямар арга хэмжээ авав. бүхэл бүтэн хүний амь эрсдлээ шүү дээ.та таг дуугай л бх юм.

  • Avatar Зочин says:

    Та, өөрөө улс төрч.Сургуулийн захирлыг томилох хэрэггүй

  • Avatar Anonymous says:

    ЕБС, ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ УДИРДЛАГЫН ЛИДЕРҮҮДИЙГ ХЭРХЭН УЛС ТӨРЧДИЙН САВРААС ГАРГАХ талаар дараах саналтай байна. Захирлуудыг нээлттэй хурал дээр 5 жилийн хугацаатай сонгодог болгох. Сонгуульд хэн оролцох вэ?
    1)Сургуулийн эцэх эхийн удирдах зөвлөлийн гишүүд 2)Багш нарын үйлдэрчний эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд 3) тус сургуулийн нийт багш ажилчид 4)Боловсролын яамны комиссийн гишүүд. Ингэснээр цаашид боловсролын салбарт олон нийтийн нийгмийн оролцоо, идэвхийг өндөрсүүлэх сайжруулах боломжтой болно гэж үзэж байна.

    СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЖИЛД ХЭНИЙГ СОНГОХ ВЭ?
    Нэр дэвшигч дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:
    1) Боловсролын менежментийн чиглэлээр 2 жилийн магистрын зэрэг хамгаалсан. 2) Боловсролын бодлого хэрэгжүүлэх, захиргааны ур чадвартай лидер багш 3) нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, сургалтын хөтөлбөр боловсруулах, олон нийттэй харилцааны талаар 6 сарын сургалтанд хамрагдсан багшийг сонгох.

    ХУГАЦААНЫ ХУВЬД Сургуулийн захирлыг нэг сургуульд 5 жилийн хугацаатай сонгодох болгох. Хугацааг дууссаны дараа захирлууд өөр сургуулиудын захирлын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй.