Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Болортуяа: Орон нутагт дур мэдэн хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгсөн

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Замын-Үүд боомтод ажилласан. Нэр бүхий зургаан хүнийг ажлаас нь чөлөөлж, орны хүмүүсийг нь томиллоо.

Мөн Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгө гаргах асуудлыг баталсан. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд боомтын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн. Замын-Үүдийн чөлөөт бүс энэ зундаа багтан нээлтээ хийж, бүрэн бүтээн байгуулалт 2026 онд багтаж хийгдэх талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд яаралтай оруулах чиглэл өгөөд байна.

УОК-оос цар тахлын нөхцөл байдлын үеэрх хариу арга хэмжээтэй холбоотой зарим саналыг танилцуулсан. Экспортын боомтуудтай орон нутаг буюу Өмнөговь, Дорноговь аймагт одоогийн мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр мөрдөх чиглэл өглөө. Бусад орон нутгийн хувьд дур мэдэн хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгсөн. Хэрэв хөл хорио тогтоох зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсвэл УОК үнэлгээ хийж, Засгийн газарт танилцуулснаар эцсийн шийдвэрийг гаргах юм. Баяр наадмын өдрүүдэд ес хоног амарна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.