Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Замын-Үүдийн гааль, хилийн мэргэжлийн хяналтынхныг “тэнгэр хөмрөх нь”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөгч, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчид Замын-Үүд сумд ажиллаж, хяналт шалгалт хийхээр өнөөдөр өглөө хотоос хөдөлжээ. Замын-Үүд сум хилийн онцгой бүс нутаг. Тус газарт авлига, хээл хахууль их байгаа талаар иргэд байнга гомдол гаргадаг ч хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаас гадна байж ирсэн. Өөрөөр хэлбэл, цагдаа, тагнуулынхан тус бүс нутгийн удирдлага, төрийн албан хаагчтай холбоотой асуудлыг төдийлөн тоож байгаагүй гэдэг.

Монголд цар тахал дэгдсэнээс хойш сүүлийн хоёр жил Замын-Үүдийн хил, гааль дээр ачаа тээвэр хэдэн сар, өдрөөр саатаж, иргэдэд ихээхэн хохирол учруулаад буй. Дээрээс нь цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед хил, гааль дээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжгүй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буй. Хамгийн гол нь энд авлига албан тушаалын хэрэг гаарсан учраас ийн шалгаж буй гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу дээрх хууль хяналтын байгууллагын төлөөлөл Замын-Үүд боомтод ажиллахаар болжээ. Ийнхүү олон жил “хараа хяналтгүй” шахам байсан гааль, мэргэжлийн хяналтынхныг энэ удаа дориухан шиг шалгаж, “идээ бээр”-ийг нь шахах бололтой.

4
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 thoughts on “Замын-Үүдийн гааль, хилийн мэргэжлийн хяналтынхныг “тэнгэр хөмрөх нь”

  • zochin says:

    tomchuudaasaa tom tolgoiton bhgui bhaa yamar neg tom chuudiin oroltsoo bgaa bolood l tomorch bgaa une bol arai aimaar nemsen

  • Anonymous says:

    Хулгайч авилгалч Мангар юмнуудаа комоор нь солих хэрэгтэй

  • Zochin says:

    Шүүсийг нь шахаад өгөх хэрэгтэй тэгж байж шударга ёс тогтоно.

  • иргэн says:

    Ингэх цаг аль эрт болчихсон шүү,нэгч албан хаагч үлдээлгүй хусах ёстой даварсан гарууд л тэнд байгаа шүү, оймс, бандааш,кармай, хажууд нь том тор дүүрэн мөнгө шүү. сайн шалга.

  • Anonymous says:

    tegmeer dee

  • Шударгаёс says:

    ЮУН ШҮҮС ШАХАХ НЯМБААТАР ӨӨРӨӨ ҮУДАРАГА ХҮН МӨН ҮҮ. САЙД БАРИВЛАГАА УДИРДАЖ АЖИЛДАХ НЬ ХИР ЗОХИСТОЙ ВЭ. “МАФИ”-ТАЙ ТЭМЦЭНЭ ГЭХ ШИГ. ХЭНИЙ БИЙ БОЛГОСОН ЯМАР МАФИ ВЭ. ЦААШДАА Ч ОЛОН ОЛОН АСУУДАЛ ХӨВРӨХ БОЛНО.

  • Иргэн says:

    Маш зөв зүйтэй шийдвэр гаргасан байна

  • Монгол says:

    Ингэж байх хойгуур нь ямар хууль батлах гэж байгаа бол доо.100.000 н хужаа яригдаад л байна анхаарал сарниулж байгаад араас хутгалж сурсан хүмүүс шүү

  • Irgen says:

    Toriin ordnoos l ehleh baisan ym daa