Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сарангэрэл: Ковидыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан нь Т.Мөнхсайханы биш манай багийн гавьяа

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн цахим хаягаар дамжуулан экс сайд Т.Мөнхсайханд хандаж өөрийн цахим хаягаараа дамжуулж мэдэгдэл гаргалаа. 

Тэрээр Д.Сарангэрэл гишүүн хэлэхдээ “Ковидыг барьж вакцинтай ойртуулсан нь Т.Мөнхсайханы биш манай багийн гавьяа, Т.Мөнхсайхан Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан” гэжээ. 

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг барьсан ч 4 сарын дараа тавиад туусан. Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа чааваас. Өөрийгөө мөнгө төлж магтуулж зуны 4 сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ. Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсаныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан. Би 2020 оны 7-р сарын 9-нд ажлаа өгсөн. Одоо яг 1 жил болж байна. Жил өнгөрсөн байхад ч тэр дутуу хүтүүгээ хангаагүй болж таарлаа. Шууд.мн сайт дээр өнөөдөр коронагийн одоогийн нөхцөл байдлыг Сарангэрэлээс болсон мэтээр захиалгат нийтлэл гарчээ. Бичсэн, бичүүлсэн аль аль нь ичээсэй. Ковид-ыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан гавъяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаал алдахаас айгаа биз гээд дуугүй яваад байсан чинь бүр даварч байна. Өнөөдрийг хүртэл намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгслээр торгоож байгаа нь бодит үнэн. Эрүүл эрүүл мэндийн салбар нэг ч уушиг орлуулагч ЭКМО аппаратгүй байсан. Уушиг орлуулагчаа ч, амьсгалын аппаратаа ч , эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа. Үргэлжлэл бий” гэсэн байна.

2
ТэнэглэлТэнэглэл
1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “Д.Сарангэрэл: Ковидыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан нь Т.Мөнхсайханы биш манай багийн гавьяа

  • irgen says:

    10н сар ямар ч халдвар орж ирээгүй байхад сургуулийг хааж өчнөөн мянган хүүхдийн ирээдүйг хохироочихоод чи биигээд сууж байх нь ичгэвтэр юм даа.2улаа таарсан таар шуудай байж хэрээ хэрээнийхээ харыг гайхав

  • Zochin says:

    Zuv zuv

  • Зочин says:

    Сарангэрэл ээ чиний гавьяа гэж юу ч байхгүй шд ээ. Чи тэр луйварчин нямхүүтэйгээ цуг өчнөөн луйвар хийгээ биз дээ. Мөнхсайхан харин ч зөв шударга ажилласан гэж боддог. Ялангуяа нямхүү бас чам мэтийн хувалзнуудыг зайлуулж чадсан

  • Zochin says:

    Shunaliiin dev bolson buzar avgai burhan shiitgeliig chin udahgui ugnuu😡

  • Anonymous says:

    Үэний хувьтай. Сарангэрэлийг солиогүй бол өөр бх байсан юм. Зохион байгуулалт аягүй сайн байсан бас дээр нь ард түмэн их дэмжиж үгэнд нь орж байсан ш дээ. Мөнхсайханыг бас аягүй мундаг гэж ёонсон юм ба. Гэхдээ юм хийх хугацаа байгаагүй ш дээ. Ёстой л хуучин юмны үлдэгдэл дээр юу хийхээ бодож хорио каринтиныг сулруулах арга хэмжээ авч байтал л огцорсон. Уг нь байсан бол юм хийхээр хүн шиг ба лээ. Сарангэрэлийг өөр яамруу шилжүүлэхэд би за короногоо алджээ л гэж бодсон ш дээ. Тэгээд короногоо дараад гадаад дотоодын жуулчин оруулж ирэх гэх мэт чухал ажил дээрээ тавьж байгаа юм бх л гэж бодсон. Гэхдээ хүмүүс Сарангэрэл сайдыг их мөнгө идсэн гэж ярьдаг юм ба лээ. Тэр тухай баримттай тайлбар байвал ямар вэ. Би хувьдаа Баттулга ерөнхийлөгч Сарангэрэл сайд хоёрыг сэтгэлтэй чадвартай хүмүүс л гэж хардаг даа. Би нам бус хүн чин сэтгэлээсээ л бичлээ.

  • Anonymous says:

    Татвар, хандивын мөнгийг Нямхүүтэйгээ нийлж ёстойй уусан байхдаа та Төрийн Хатан эх минь

  • Irgen says:

    Ene uls turiin galzuu uvchin tuschihsan avgaig amiig ni tatah hun bhgui yum bh da,